Эмэгтэй сурагчдад ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй өгнө

 

Их Британийн бүрэлдэхүүн Английн канцлер Филип Хэммонд 11-18 насны охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах Засгийн газрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөрийг Боловсролын газраас дэмжсэн ба ирэх намраас хэрэгжиж эхэлнэ гэдгийг Хэммонд мэдэгджээ.

Их Британийн 1,000 эмэгтэйн дунд явуулсан 2017 оны судалгаагаар тэдний 10 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдаж авах боломжгүй, 15 хувь нь хүндрэлтэй худалдаж авдаг бол 12 хувь нь  ариун цэврийн хэрэглэл орлуулагч ашигладаг гэжээ.

Мөн сургуулийн сурагчдыг үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангахыг шаардсан жагсаал Лондоны төв гудамжинд болж 2,000 гаруй хүн оролцсон байна.

Их сургууль, коллеж, ахлах дунд сургуулийн оюутан сурагчдад сарын тэмдгийн үеэр үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангахад 6,8 сая ам.долларын төсөв бүрдүүлжээ.

Үүгээр Шотланд дэлхийд анхдагч болсон юм.

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.