Сургууль нурж 10 гаруй сурагч амиа алджээ

 

Нигерийн Лагос хотод сургуулийн барилга нурж багадаа 10 сурагч амиа алдсан тухай мэдээлжээ. Амиа алдсан сурагчдаас гадна олон тооны хүн нурангид дарагдсан байж магадгүй гэж үзэж байна.

Лагос хотын Ита Фажи дүүрэгт байрладаг дөрвөн давхар барилгын дээд давхарт 100 гаруй сурагчтай сургууль үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Хотын барилга байгууламж хариуцдаг газраас уг барилгыг нурах аюултай барилгын жагсаалтад оруулсан байжээ. Нурангиас иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. . Барилгын доод давхрын орон сууцад айлууд амьдарч байжээ.

 

p073ghq7

 

Лагос хотод 2014 онд зургаан давхар барилга нурж 116 хүн амиа алдаж байсан тохиолдол бий. Мөн 2016 онд Нигерийн Уйо хотод сүмийн дээвэр нурж 100 гаруй хүн нас баржээ.

 

 106008921 mediaitem106008920

 

p073f4jj 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.