АНУ яагаад Боинг 737 Мах 8 онгоцыг газардуулахаар болов?

 

Боинг 737 Мах 8 онгоц таван сарын зайтай хоёр ч удаа осолдсоны дараа ихэнх улс орнууд ослын шалтгаан тодорхой болтол нисгэхээс түр татгалзаад байгаа юм. Боингийн гол худалдан авагч орнууд болох Америк, Канад улсууд онгоцны аюулгүй байдалд найдаж үргэлжлүүлэн нисгэсээр байсан ч өчигдөр бусад орнуудтай нэгдлээ.

Америкийн Холбооны нисэх хүчин 737 Мах 8, 9 онгоцуудыг түр хугацаанд газардуулах шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгдсэн юм.

Д.Трамп: Америкийн ард түмний аюулгүй байдлыг хамгаалах бидний хамгийн чухал зүйл юм. Бид гэнэтхэн өнөөдөр ийм шийдвэр гаргачихаагүй. Шинээр баримт материал, гомдлууд ирэх болсноор уг онгоцыг түр зогсоох боллоо.

 

lead 720 405

 

АНУ-ын Засгийн газар дэлхийн бусад улс орнуудын адилаар Мах 8 онгоцыг хэрэглээнээс түр хассан нь зорчигчдоос ирсэн гомдлыг харгалзаж үзсэнээс гадна хиймэл дагуулаас ирсэн шинэ мэдээ мэдээлэл, нотлох баримтуудтай холбоотой.

Онгоцны нисгэгчид осолдохоос өмнө агаарын хяналтын төв рүү ямар нэг зүйл болохгүй байгаа талаар мэдээлэл өгсөн ба сүйрлийн дараах хог хаягдлаас ижил төстэй зүйл илэрсэн гэж үзлээ.

Этиопт Боинг онгоц унахаасаа өмнө сүүл хэсэг нь шатаж байсныг гэрчүүд харсан байдаг. Удаа дарааллан гарсан ослын улмаас 350 зорчигч амиа алдаад байгаа юм.

 

Эх сурвалж: www.reuters.com, www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.