Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №307 Daft Punk, ‘One More Time’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №307 Daft Punk, ‘One More Time’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Daft Punk, ‘One More Time’

90-ээд оны үед ид хүчээ аваад байсан электроник хөгжмийн урсгалын гол төлөөлөгч болох Daft Punk хамтлаг 1993 онд Парист байгуулагдсан байдаг. Робот мэт дуулга, гялалзсан бээлий нь тэдний имидж. 

Daft Punk-ийн хөгжим үнэхээр гоёмсог ба хамгийн анхны Homework цомогт нь багтсан "Around the World", "Da Funk" зэрэг синглүүд нь хөгжмийн ертөнцөд шинэ дуугаралт байлаа. Хамгийн сүүлд 2013 онд гарсан студийн дөрөв дэх "Random Access Memories" цомогт нь багтсан ‘Get Lucky’ дуу нь дэлхийн 32 орны хит жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Мөн түүнчлэн 2014 оны гремми наадмаас оны шилдэг цомог, оны шилдэг бичлэг гэх мэтчилэн шагналуудыг түүсэн байдаг.

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл