Гурван удаа хургалаад 10 хургатай болсон хонь

 

Уг хонь гурав дахь жилдээ төллөж байгаа бөгөөд анхны жилээ гурван ихэр, өнгөрсөн жил гурван ихэр энэ жил дөрвөн ихэр хурга гаргаж нийт 11 толгой болжээ.

Т.Доржжүгдэр нь залуу малчин бөгөөд энэ хавар 4 ихэр төл хүлээн авч мал сүргээ өсөх нь гэж бэлгэшээж байгаа аж. Түүний аав н.Түвдэндорж нь Завхан аймгийн Баянтэс сумын харъяат олон жил мал маллаж байгаа аймгийн аварга малчин хүн юм гэдгийг Цэцэрлэг сумын 1-р багийн Засаг дарга Ц.Даваацэрэн хэлж байлаа.

 Эх сурвалж: Khuvsguliinungu.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.