Хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ-ээс анхны медалийг Г.Энэрэл хүртлээ

 

Энэ сарын 8-15 өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Уг тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 59кг жинд Болдбаатарын Хонгорзул, 71кг жинд Гомбосүрэнгийн Энэрэл нар оролцож Г.Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105кг/ хүрэл медаль хүртлээ.

Screen Shot 2019 03 13 at 12

Энэхүү хүрэл медаль нь өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй монголын анхны медаль бөгөөд хүндийн өргөлтийн спортоор Монгол улс өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн медальтай улс боллоо.

maxresdefault live

ОУХМ М.Анхцэцэгийн гаргасан амжилт нь Монгол хүүхдүүд тэр дундаа Монголын эмэгтэй хүндийн өргөгчдийн сэтгэл зүйд асар том итгэл найдвар өгсний тод илрэл гэлтэй. ОУХМ М.Анхцэцэг түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр хоёрын гаргасан жимээр дараа дараагийн тамирчид ийнхүү алхаад ороод ирлээ. Өсвөрийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртсэн Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч Г.Энэрэлдээ www.livetv.mn/sport  сайтын хамт олны зүгээс баяр хүргэе.

59кг жинд өрсөлдсөн Б.Хонгорзулын хувьд шагналт тавдугаар байранд орсон байна. Доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.