Нисэх буудал дээр хүүхдээ мартсанаас болж ослын буулт хийжээ

 

Саудын Арабаас Малайзыг чиглэсэн онгоцонд суусан зорчигч нисэх буудалд хүүхдээ мартжээ.

Саудын Арабын Кинг Абдулазиз нисэх буудлаас Куала Лумпурын чиглэлд хөөрөөд удаагүй байсан онгоцны нисгэгч агаарын хяналтын төвд хандан “Бурхан бидэнтэй байгаа гэдэгт итгэж байна, бид буцаж газардаж болох уу” хэмээн асуужээ. Агаарын хяналтын төвөөс тэр даруй хариу өгөөгүй тул нисгэгч дахин “зорчигч хүүхдээ нисэх буудал дээр орхисон тул нислэгийг үргэлжлүүлэхээс татгалзаж байна” хэмээн хүсэлт тавихад зөвшөөрсөн хариу өгчээ.

 

4ebdc431 5541 4624 8128 1fe8154cc38e 800 420

 

Ихэнх тохиолдолд онгоц агаарт хөөрсний дараа техникийн гэмтэл болон зорчигчийн эрүүл мэнд муудсанаас өөр шалтгаанаар эргэн чиглэлээ өөрчилж, ослын буулт хийдэггүй байна. гэжээ.

Лос Анжелесаас Нью-Йоркийн чиглэлд нисч байсан онгоцны зорчигч дуучин Витни Хьюстоны “I will always love you” дууг сонсохоос татгалзаж бүдүүлэг авир гаргаснаас Канзас хотод ослын буулт хийж байсан тохиолдол 2013 онд гарч байжээ.

Мөн Нью-Йоркоос Сөүл рүү онгоц түрээслэн нисч байсан чинээлэг өв залгамжлагч Чо Хюн А-д үйлчлэгч самар өгөхдөө зориулалтын саванд бус ууттай нь авчирснаас болж түрээслэгч хатагтай буцаж газардахыг шаардаж онгоц эргэн бууж байсан юм.

 

planes hitting birds 61c76ea0 44a2 11e9 bbe0 3816edd40ae7

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.