Аляскчууд жил бүр олгох 2,000 ам.долларын ноогдол ашгаа авч эхэлнэ

 

АНУ-ын хамгийн том газар нутагтай ч хүн ам хамгийн сийрэг оршин суудаг муж бол Аляск юм. Тус мужид 730,000 гаруй хүн амьдарч байна.

Корпорацийн гүйцэтгэх захирал хатагтай Анжела Роделлын санаачилгаар уг мужид тогтмол оршин суух иргэн нэг бүрт жилд 2,000 ам.долларын ноогдол ашиг олгохоор болсон юм. Санаачилга ирэх долоо хоногт хэрэгжиж Аляскчууд мөнгөө авч эхэлнэ.

Хатагтай Анжела Роделл сангийн гүйцэтгэх захирлаар дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Ийнхүү олгохдоо насанд хүрсэн хүрээгүй гэж ялгалгүй хүүхдүүдийг ч багтаасан байна. Газрын тос, байгалийн баялгаас сангийн хөрөнгийг бүрдүүлсэн ажээ.

Аляскийн оршин суугчдаас жил бүрт олгох 2,000 ам.долларын тэтгэмжийг хэрхэн зарцуулах талаар асуухад өвлийн бэлтгэл, коллежийн зардалдаа хэрэглэхээс гадна гэр бүлтэйгээ зул сарын аялал хийхэд, хуримтлал үүсгэхэд, амьжиргааны зардалд тун хэрэгцээтэй гэж хариулсан байна.

 

160314 PFDOffice waldholz 04web

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.