Хүслийн мод шонгийн мод байгаагүй гэв

 

Нэг хэсэг нь “Нөгөө мөргөдөг маань цахилгааны шон байж” хэмээн зүгээр нэг гэрлийн шонд мөргөсөөр өдий хүрчээ хэмээх агуулгатай мэдээлэл бичиж, зургийг харьцуулан тавьжээ. Харин өөр нэг хэсэг нь “Гэрлийн шон байж байгаад будсаных нь дараа хүмүүс сүсэглэж, хүслээ шивнэдэг болсон юм” гэжээ.

Зарим нь “Эрт үед төв Ганданг нураахад үлдсэн ганц багана юм” гэх мэтээр талцжээ.

54214931 631085423990470 6070153669725126656 n

Тиймээс бид Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Бямбажаргалаас тодруулсан юм.

Ч.Бямбажаргал:

53381721 502588190272109 4562676095073124352 n

-Намайг анх 1990 оны сүүлээр энэ модны хажуугийн ганданд шавилан сууж байхаас л өвгөн лам нар ярьдаг байсан юм. Тэд

Харин 1950-1960 оны үед гэрлийн шон болгож ашиглаж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ анхны үүсэл нь бол дацангийн тулгуур багана байсан юм.

-Тиймээс л хүмүүс сүсэлдэг байх нь?

- Уйлсан ч гэдэг, сүү урссан ч гэдэг, цус гарсан ч гэдэг. Ямар учиртайг нь асууж сураглахаар, Гунгаачойлон дацангийн гол сахиус болох Балсанлхам бурхан оршсон мод гэж өвгөн лам нар хэлдэг байсан юм. Уг нь түүнийг шүт, эргэж мөргөж тойр, хүслээ шивнэ гэж хэн ч хэлээгүй боловч хүмүүс уг дацангаас үлдсэн ганц гол баганыг ихэд сүсэглэн хүслээ хэлж мөргөж тойрдог болсон байдаг.

-Тэгвэл энэ түүх агуулсан баганыг хамгаалж, арчлах асуудал дээр Гандантэгчинлэн хийдийн зүгээс арга хэмжээ авч байна уу?

-Хамгаалж, арчлаад байгаа зүйл алга л даа. Гэхдээ унах гээд хазайсан байхад нь чулуун хүрээ хийж хамгаалсан.

-Одоо тэгвэл иргэдийн хүслээ шивнэж, сүсэглээд байгааг буруушаах аргагүй л юм байна?

-Тийм. Ер нь “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг үг бий шүү дээ. Буруушаагаад байх зүйл үгүй гэхдээ бас мөргөж, залбир гэж зааж зөвлөх ч аргагүй.

53570541 2250284788631290 5644082979702571008 n

53636654 563581617488926 8822638007451385856 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.