Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Цэнзургүй"-д "уригдаж", эрдэнэтчүүдтэй уулзана

 

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөртэй нь холбоотой сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлуудад удаа дараа ярилцлага, тайлбар хийж байгаа. Хашиж байсан албан тушаал, нэр хүндтэй нь холбоотой "шударга бусын хонгил"-ын тухай, мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал шуугиан тариад буй. 

Иймд тэрээр өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан сэтгүүлч Д.Мөнхбаясгаланд хандан "Цэнзүүргүй яриандаа уриач. Би очно" гэж хэлсэн бол энэ сарын 14-нд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийхээр зар тараажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.