Жүдо бөхийн Екатринбургийн их дуулгад манай 20 жүдоч хүч үзнэ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатринбургийн их дуулга тэмцээн гурав хоногийн дараа эхлэх гэж байна. Уг тэмцээн 48 орны дэлхийн шилдэг 400 гаруй жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас дараах 20 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

 GS 6755 1512309779 1512309779 01

Эрэгтэйчүүдийн 

  • -60кг жинд Л.Өнөболд
  • -66кг жинд Б.Эрхэмбаяр
  • -73кг жинд МУГТ Г.Одбаяр Н.Хадбаатар
  • -81кг жинд О.Ууганбаатар, Б.Гаажадамба
  • -90кг жинд Э.Мөнхжаргал
  • -100кг жинд Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс
  • +100кг жинд Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэйчүүдийн

  • -48кг жинд Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа
  • -52кг жинд Л.Сосорбарам
  • -57кг жинд Л.Энхрийлэн
  • -63 кг Б.Ганхайч
  • -70кг жинд А.Бадамгарав, Ц.Батцэцэг
  • -78кг жинд Ш.Сэржмядаг
  • +78кг жинд Б.Мөнхтуяа нар барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн Екатринбургийн их дуулга тэмцээнд манай 18 жүдоч оролцож эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар алтан медаль хүртэж, МУГТ Д.Сумьяа, Г.Наранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан юм. 

Манай www.livetv.mn/sport суваг гурав хоногийн турш үргэлжлэх тэмцээнийг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

Жүдо бөхийн Екатринбургын их дуулга-2018 тэмцээний шилдэг савалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.