Алжирын хараа, сонсгол нь муудсан Ерөнхийлөгч тэтгэвэрт гарна

 

Алжир улсын төрийн эрхийг 20 жилийн турш барьсан 82 настай Ерөнхийлөгч Абделазиз Боутефлика дахин сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох ёстой байсан ч товыг хойшлуулаад байгаа юм. Албан ёсоор сонгуулийн тов зарлагдаагүй ч тун удахгүй Засгийн газрын танхимыг халж сэлгэхээр болжээ.

Тэрээр харах, сонсох, ярих чадвараа алдаж эхэлснээр хамгийн сүүлд 2014 онд олон нийтийн өмнө гарч үг хэлж байжээ.

 

 105592025 hi052227781

 

Ард иргэдийн зүгээс ахмад төрийн тэргүүний биеийн байдалд ихээхэн сэтгэл зовниж, хэрэв сонгуульд дахин ялж тав дахиа төр удирдаж байгаад таалал төгсчихвөл улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал үүснэ гэж эмээж байгаа юм.

Алжир улсад багш, сурагчид ажил хичээлээ үргэлжлүүлэхээс татгалзаж, дэлгүүр галт тэрэг зэрэг нийтийн үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Олон мянган иргэн гудамж талбайдаа жагсаж Ерөнхийлөгчийн дахин нэр дэвшихийг эсэргүүцжээ.

 

algeria protests clashes

 

Мөн улсын 1,000 шүүгч санал нэгтэйгээр Абделазизын дахин нэр дэвших эрхийг түдгэлзүүлээд байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.