ВИДЕО: Boeing 737 Max 8 нисэх онгоц осолдох үеийн бичлэг

157 хүнтэй нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан Боингийн хамгийн борлуулалттай байгаа онгоцны нислэгүүдийг цуцалж байна 

/Энэхүү бичлэгийг осолдсон онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч гар утсаараа бичсэн аж/

Орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Этиоп улсын иргэний агаарын тээврийн Boeing 737 Max 8 нисэх онгоц осолдож, дотор зорчиж явсан бүх хүн харамсалтайгаар амь үрэгдээд байна. 149 зорчигч, нислэгийн багийн 8 гишүүн нийлээд 157 хүн онгоцны ослоор таалал төгсчээ.

Зүүн Африкийн Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотын нисэх буудлаас Boeing 737 Max 8 нисэх онгоц өглөөний 8:38-д хөөрсөн бөгөөд 8:44-ийн үед холбоо тасарч, улмаар сүйрчээ.

54220539 10214180392803511 616710492857040896 n

Одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч, цоо шинэ онгоц байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Бүр тодруулбал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Этиопийн иргэний агаарын тээврийн компани хүлээн авч, үйлчилгээнд оруулсан шинэ онгоц байжээ.

Эргэн сануулахад яг үүнтэй адил загварын буюу Boeing 737 MAX 8 нисэх онгоц нь өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Индонез улсад осолдож, 189 хүн амиа алдаж байсан билээ. Ердөө 5 сарын дотор 2 ч удаа Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц осолдсонтой холбогдуулан дэлхийн улс орнууд арга хэмжээ авч эхлээд байна.

54256699 10214180392603506 1790738854030868480 n

Хятад улсад л гэхэд дотоодын нислэг үйлддэг Boeing 737 MAX 8 онгоцуудыг бүгдийг нь нислэг үйлдэхийг хориглож, түр хугацаанд түтгэлзүүлжээ. Мөн одоо агаарт яваа, нислэг үйлдэж буй Boeing 737 MAX 8 загварын онгоцнуудыг яаралтай газардах, нислэгээ цуцлахыг даалгасан байна.

54520816 10214180392923514 8561996589948731392 n

Дашрамд хэлэхэд Боинг компаний MAX 8 загвар нь хамгийн хурдтай борлогдож байгаа онгоц төдийгүй, энэ оны 2 сарын байдлаар нийт 5100 захиалга хүлээн аваад байгаа гэнэ. Түүнээс 350-ыг нь үйлдвэрлэж, аль хэдийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. Хамгийн гол давуу тал нь түлш зарцуулалт өмнөх загваруудаас даруй 14 хувиар бага, эдийн засгийн хэмнэлттэй, хурд хүчтэй онгоц ажээ.

53467214 10214180392083493 6826393236118962176 nЭх сурвалж: Facebook Jagaa Damdin

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.