Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №321 Pink Floyd, ‘Comfortably Numb’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №321 Pink Floyd, ‘Comfortably Numb’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Pink Floyd, ‘Comfortably Numb’

 Pink Floyd - Comfortably Numb

Бүх цаг үеийн шилдэг 500 дуу жагсаалтад домогт Пинк Флойдын хэд хэдэн дуу багтаж байгаа нь мэдээж хэрэг. Бид өчигдөр өглөөхөн ‘Wish You Were Here’ дуутай өглөөг угтаж байсан бол өнөөдөр ‘Comfortably Numb’. 

‘Comfortably Numb’ нь 1979 оны агуу The Wall цомогт багтсан ба гоцлол гитарчин Дэвид Гилмор, аргил гитарчин Рожер Вотерс нар зохиосон байдаг байна. Уг дуун дээр гардаг гитарын гоцлол бол үнэндээ л гайхамшиг. Манай сайтын хөгжим мэдээллийн албанаас энэ үдэш та бүхэндээ Рожер Вотерсийн "The Wall" амьд шоуг бүрэн эхээр нь үзүүлэхээр бэлтгэж буйгаа дуулгахад таатай байна. 

Пинк Флойд хамтлагийн домогт "The Wall" цомог

Хамтлагаасаа гарсны дараа Рожер Вотерс 1990 онд Берлинд The Wall – Live in Berlin концерт дээр шоу тоглолтыг хийсэн бөгөөд энэ нь Берлиний хана нурсан өдрийг тэмдэглэсэн юм. Уг тоглолтоо Вотерс 1991, 1992, 1999-2000, 2006-2007 онуудад хэд хэдэн удаа тоглосон байдаг. Дэвид Гилмор ч мөн тусдаа энэ тоглолтыг тоглосоор байсан юм. 

Pink Floyd -The Wall кино концертийн хэсгээс Comfortably Numb

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл