СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Та гадаадаас улаан бурхан тээж ирж болзошгүйг анхаарна уу!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлж буйгаар Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсийн Украйн, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тогтмол бүртгэгдэж байгаа нь агаарын тээврийн зорчигчдоор дамжин  нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл үүсч байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор улаан бурханы халдвараас урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.

Улаан бурхан өвчний шинж тэмдэг нь тууралт эхлэхээс өмнөх 4-5 хоног, тууралтын дараах 4-5 хоногт халдвар тараах эрсдэл өндөр байдаг бөгөөд уг өвчний онцлог шинж тэмдэг нь хүүхэд өндөр халуурах, нүд нь нуухдан биеийн дээд хэсгээсээ эхлэн туурдаг байна. Харин уг өвчин хүндэрснээр уушгины хатгаа, амьсгалын дутагдал, тархи мэдрэлийн өвчтэй болох, тагнай цоорох, сонсголын бэрхшээлтэй болох зэрэг аюул дагуулдаг учраас шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.

Мөн доорх зөвлөмжүүдийг өгч байна:

-       Тухайн оронд гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах

-       Гадаад улсад зорчихдоо хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг хангах

-       Хэрэв та гадаад улсад зорчихдоо халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрсэн тохиолдолд тус орны Эрүүл мэндийн байгууллагад хандах

-       Хэрэв та онгоцоор зорчин явах үед өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/  илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж анхны тусламж авах

-       Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэхээс гадна халдварт өвчний голомттой бүс нутгаар аялсан тухай мэдүүлж байх

-       Хэрэв таны аялал дуусаж гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн  тусламж, зөвлөмж авна уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.