СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөхний даруулгыг биедээ хэрхэн тааруулж зөв сонгох вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 85-90 хувь нь өөртөө тохироогүй, зүүх ёстойгоосоо том хөхний даруулга сонгодог гэсэн судалгаа байна. Тиймээс бүсгүйчүүд биедээ таарсан хөхөвч худалдаж авч байхыг зөвлөжээ.

Томдсон хөхний даруулга зүүснээр нухах, мөр гарахаас гадна хөхийг өргөж өгдөггүй байна. Тиймээс мөрөвч нь унаж унжихгүй, хэт дарахгүй даруулгыг сонгож байгаарай. Хөхний даруулга хааш хаашаа хоёр хуруу зай гарч байхад л хангалттай аж. 

Даруулгыг угааж арчлах, өмсөж зүүхэд хялбар байлгахын тулд аяга болон дэгээг хамгийн сул дээр нь сонгон өмсөж үзэж байж худалдаж аваарай. Утас нь хөхөнд шигдэхгүй, харин даруулганы урд доод өргөх хэсэг цээжний өрцний эсрэг хэсэгт таарсан байх ёстой. Дараагийн чухал зүйл бол даруулганы аяга доош унжихгүй, хөхийг хуваахгүй байх хэрэгтэй. 

Хөхний даруулганы хэмжээг хамгийн сайн хэмждэг зүйл бол нүдэн баримжаа байдаг. Мөн зөв даруулга сонгосон эсэхээ шалгахын тулд аяган дээр гараа тавьж, эргүүлээд үзээрэй. Ингэхэд чөлөөтэй эргэхгүй бариу байвал сайн. Учир нь та үүнийг өмсөөд хэдэн долоо хоногийн дараа суначихдаг байна.

Та бидний эргэлздэг өөр нэг зүйл бол хөхний даруулганы өнгө байдаг. Цагаан өнгийн хувцсан дээр цагаан хөхний даруулга төгс зохицно гэж ихэнх бүсгүйчүүд маань боддог. Гэтэл тийм биш ажээ.

Тухайлбал кавказ эмэгтэйчүүд цагаан өнгийн цамцан дотор улаан өнгийн хөхний даруулга зүүхийг илүүд үздэг. Танд мэдээж таарамжгүй сонсогдох байх л даа. Дотуур хувцасны мэргэжилтнүүд эмэгтэй хүн арьсныхаа өнгөтэй ойролцоо өнгийн даруулга сонгож зүүвэл илүү тохиромжтой гэж үздэг байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.