"Tesla" үнээ нэмнэ

 

Цахилгаан автомашины үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Tesla" үнээ нэмэхээ мэдэгджээ.

Үнээ нэмэхээс гадна хаахаар төлөвлөсөн нэрийн дэлгүүр, худалдааны төвүүдийнхээ тоог багасгаж арай цөөн тооны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсооно гэжээ.

Автомашиныхаа үнийг нэмэх болсон нь дэлхийн зах зээл дээрх ханшийн өсөлттэй холбоотой гэж тайлбарласан байна.

Model S, Model X загваруудын үнэ нэмэгдэх ч Model 3 загварын үнийг цаашид нэмэхгүй гэжээ. 

Model 3 загвар 35,000 ам.доллараар зарагдаж байгаа ба өмнөх үнээрээ гуравдугаар сарын 18 хүртэл захиалга авсан байна.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.