Интернэт хэрэглээг хязгаарлахыг эсэргүүцэж жагслаа

 

ОХУ-ын Засгийн газар цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төсөл танилцуулсан юм.

Өнөрсөн амралтын өдөр тус улсын нийслэл Москва хотод хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн олон мянган иргэний жагсаал боллоо.

Засгийн газрын зүгээс интернэт хэрэглээг хязгаарласнаар цахим аюулгүй байдлыг хамгаална гэж тайлбарласан ч эсэргүүцэгчид үүнийг хараа хяналт тавих, хавчин дарангуйллын илэрхийлэл гэж үзэж байна. 

Жагсаалд оролцогчид гадна ертөнцөөс тусгаарлагдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бол зарим нь эрх баригчдад таалагдаагүй зүйл Твиттерт жиргэвэл сар хоригдох шалтгаан болохыг хүсэхгүй байна хэмээн хашгарч санал бодлоо илэрхийлсэн байна.

Засгийн газар цахим хэрэглээг хязгаарласнаар гадны сервер, тэр дундаа АНУ-аас Оросын мэдээллийн санд нэвтрэх үйлдлийг хязгаарлана гэж үзэж байна.

Хуулийн төслийг батлах дараагийн шатны санал хураалтыг энэ сард багтаж явуулахаар болжээ. 

 

 105967952 hi052853418 

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.