Цаа буга тээвэрлэж явсан машин осолдож, гурван хүн амиа алджээ

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон багийн Ар хилт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн энэ сарын 9-нд мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алджээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч уржигдар очсон бөгөөд .

Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Одоогоор осол болсон газрын мөсийг 20 метр гудамжилж автомашиныг гаргахаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.