Дөрөвдүгээр сарын 06-наас сурагчдын амралт эхэлнэ

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаалын дагуу энэ шийдвэр гарч байгаа бөгөөд хаврын мал төллөлтийн үетэй холбогдуулж орон нутгийн сурагчдын амралтыг ийнхүү нийслэлийн сурагчдынхаас урт хугацаагаар олгодог аж. 

Харин сурагчдын зуны амралт 1-2 дугаар ангийн сурагчдынх зургаадугаар сарын 01-нээс эхлэх бол 3-5 дугаар ангийн сурагчдынх зургаадугаар сарын 08-наас эхлэх хуваарьтай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.