“Буцаагүй амлалт” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

 

Фигура Медиа групп болон Ланз соунд студийн хамтын бүтээл “Буцаагүй амлалт” уран сайхны кино 2019 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ. Уг уран бүтээл мэргэжлийн постпродакшнтай хийгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд ижил төстэй уран бүтээлүүдээс чанарын үзүүлэлтээр ялгарах давуу талтай ажээ.

Мэдээж энэхүү уран бүтээлийг Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын кино наадмуудад сойж, гадаад зах зээлд гаргах хэтийн зорилгоор дуу, дүрсний өндөр чанартайгаар дэлхийн стандартыг баримтлан хийсэн юм. Кино зохиолыг зууны манлай Тунгалаг тамир романы зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр зохиож, МУСТА Б.Тулгаа найруулан, Ерөнхий продюсерээр Э.Аюурзана ажиллаж гол дүрүүдэд МУСТА Э.Мөнхтөр , У.Уянга, Б.Хүслэн нар тогложээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.