Хятадын эрх баригчид их хурлаа угтан рэп дуу цацжээ

 

Хятадын хууль тогтоох дээд шатны байгууллага Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн чуулган өчигдөр өглөө Бээжин хотноо эхэлсэн. Нийт 3,000 гаруй төлөөлөгч оролцдог их хурлыг угтаж Хятадын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн Си Зиньпин нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын хууль тогтоогчид, зөвлөхүүдтэй уулзсан юм.

Их хурлын өмнөхөн Засгийн газар рэппер Су Хантай хамтран "Хоёр зөвлөгөөн: Хятадаас дэлхий рүү" нэртэй рэп хип хоп уран бүтээл туурвиж сурталчилжээ. Тэрээр гурван жилийн өмнө Циньхуа их сургуулийн сурталчилгааны ажлын хүрээнд хятад хэлээр рэп хийсэн нь олонд хүрч байжээ.

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.