Хаврын улиралд мацаг барьж болохгүй

 

Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг:

-. Мацгийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр тухайн өвчлөлтэй холбоотойгоор маш нарийн дэглэмээр барих ёстой.

Сүүлийн үед мацаг барих нь ихэсч, бүр “Мацагтан Монголчууд” гэдэг групп хүртэл үүссэн байна.

Мацаглаад хямарсан хүмүүс олноороо ирж байна. Дахиад хэлье, таван махбодиос бүтсэн биеийг таван махбодиос бүтсэн хоол тэжээлээр тэжээх ёстой.
Бясалгал номын зан үйлийн мацаг барилт гэж бий. Мөн өвчлөлийн үед хоол тэжээл авах шаардлагагүй, зөвхөн эм эмчилгээ хийх шаардлагатай бол мацаглаж болно. Гэхдээ тийм олон хоногоор биш, нэг хоёр өдрөөр мацагладаг. Үүнийг эмчилгээний зорилгоор мацаг барих гэдэг. Эхний хоол унд нь шингэсний эцэст дараагийн хоол ундаа идэх, хоолны хэмжээгээ сайтар тохируулах нь чухал.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.