СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: ЦЕГ: Гуравдугаар сард гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

ЦЕГ-аас 2019 оны гуравдугаар сарын 03-наас 31-ныг дуустал "Нэг хором уураа тэвчъе" аяныг зарлажээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанхуяг: 

Нэгэн залуу өдөржин ажилтай байж байгаад бага зэргийн бухимдалтайгаар гэртээ харьжээ. Эхнэрийнхээ хийгээд өгсөн хоолыг амстал давс нь бага байжээ. Өдрийн бухимдлаа эхнэртээ гаргаж бага зэргийн маргалдсаны дараа гартаа тааралдсан зүйлийг авч эхнэр лүүгээ шидтэл гай таарч эхнэрийнхээ нүдийг онож сохолжээ. Тэр залуу шоронд явж, эхнэр нь үүрд нүдгүй болсон. Хоёр хүүхэд нь дунд нь хохирч үлдсэн байна. 

2018 онд энэ гэмт хэрэг үйлдэгджээ. Ийм төрлийн гэмт хэргийг 30-39 насныхан их үйлддэг бөгөөд . Иймд ЦЕГ-аас 2019 оны гуравдугаар сарын 03-наас энэ сарыг дуустал "Нэг хором уураа тэвчъе" гэсэн аяныг зарлаж байна. 

ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан:

Иймд манай хэрэг бүртгэх албанаас ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч "Нэг хором уураа тэвчъе" аяныг зохион байгуулахаар болсон. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хамтарч ажиллаарай гэлээ.

"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" нийт хэргийн 30%-ийг эзэлдэг

2017 оны долдугаар сарын 01-ны өдрөөс "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-ийг харьяалан шалгах чиг үүрэг бүхий мөрдөн шалгах дагнасан албыг ЦЕГ-ын дэргэд байгуулжээ. Урд нь "хэрэг бүртгэгч" нэршилтэй байсан бол "мөрдөгч" болсон аж.

2018 онд 36 293 гэмт хэрэг үйлдэгдсэн. Одоогоор манай улсад гэмт хэрэгт тооцогдож байгаа 300 гаруй үйлдлээс хоёрхон гэмт хэрэг 60-70%-ийг нь эзэлдэг ажээ. "Хулгай", "хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг" гэсэн хоёр төрлийн гэмт хэрэг жил тутам 6,8-30,3%-иар өсдөгөөс нийслэлд 61%, орон нутагт 39% байна. 

Баар цэнгээний газруудын хаах цагийг эргэж харна

. Энэ санаачлагыг гаргасан хүмүүс "Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой" гэж тайлбарласан байдаг. Энэ үнэн үү, яг ямар ач холбогдолтой байна вэ, сөрөг нөлөө нь хир их байна гэх зэргээр нарийн судалж баар цэнгээний газруудын хаах цагийг эргэж харъя, согтууруулах ундаа худалдаалах цэгүүдийг цөөрүүлэх тал дээр анхаарья гэсэн санал мэргэжлийн ТББ-уудаас гарч байна. Иймд бид нийслэлийн удирдлагуудад энэ саналаа хүргүүлэхээр болсон гэж ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан хэллээ.

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.