Гадаад хэл дээрх шилдэг киногоор "Roma" шалгарлаа
Жил бүрийн Оскарын наадмаас Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд аль улсын кино авах нь сонирхолтой төрлүүдийн нэгд зүй ёсоор багтдаг. Мексикийн кино найруулагч Алфонсо Куароны найруулсан "Roma" бүтээл одоогоор Шилдэг кино зураг авалт төрөлд ялаад зогсохгүй Гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгараад байна. Испани хэл дээр гарч, өнгөрсөн оны намар нээлтээ хийсэн кино 91 дэх Оскарын наадмын 10 төрөлд нэр дэвшин өрсөлдөж байна.
Оскарын наадмын шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорсоор байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.