О.Хангал өрсөлдөгчөө хоёронтоо ЦЭВЭР дарлаа

 

Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар  тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна. 

Эрэгтэйчүүдийн -100кг жинг С хэсэгт О.Хангал эхний тойрогт олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн нэрийн өмнөөс барилдаж буй Ханкан Аднантай барилдан цэвэр савж дэвжээний шүүгч цэвэр ялалт өгсөн ч ерөнхий шүүгч шийдвэрийг цуцлан дахин барилдуулсан юм. Гэвч О.Хангал дахин дайрч цэвэр дарлаа. 

О.Хангалын өрсөлдөгчөө цэвэр ялсан барилдааны бичлэгийг үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.