Н.Дагвасүрэнгийн мэх ИППОН байсан уу?

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа.  хүртлээ. Тодруулбал 

www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жинд С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр боллоо. Уг барилдаанд манай Дагваа маш сайхан "савж" дэвжээний голын шүүгч цэвэр ялалт заасан ч ерөнхий шүүгчээс үнэлгээг нь бууруулж ваза-ари болгосон юм. Магадгүй "монгол үзэгчийн нүдээр" энэ нь Иппон байсан мэт. Үзэгч та бүхэн доорх бичлэгээс үзнэ үү. 

Н.Дагвасүрэн дагах барилдаанд Германы Тимо Кавелиустай барилдахаар боллоо. Бид Дагваагаа дэвжээнээ гарах үед нь шуурхай мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.