ШУУД: Жүдо бөхийн Дьюселдорф их дуулга тэмцээн Ё.Басхүү яг одоо барилдана

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм.

Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Алжир жүдоч Эззине Вайлтай нэгдүгээр дэвжээн дээр барилдахаар гарч ирлээ. Алжир жүдочийн хувьд харьцангуй залуу (22 настай) жүдоч бөгөөд 2017 онд Африк тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм.   

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.