Караокены дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа

 

Хүн бүр дуучин болох албагүй ч дуулах дургүй хүн ховор бизээ. Энэ ч утгаараа 17 жилийн түүхийг ардаа үлдээсэн караоке дуулаачдын дэлхийнаварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдахаар болжээ.

Монголын “Матрикс Ко” хувьцаат компани наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чаджээ.

Уг тэмцээн нь дэлхий дээр хамгийн өргөн цар хүрээг хамарч, удаан үргэлжилдэг томоохон караокены уралдаан бөгөөд Финлянд улсад төвтэй. Азийн салбарыг Сингапур улс төлөөлөн хариуцдаг байна.

 

e80c7fd4 74fd 4c99 8915 2e05be2fa916

 

Тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авсан “Матрикс Ко” компанийн дэд захирал Д.Батбаяр “Монгол улс караокены дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болсонд маш их баяртай байна. Монголчууд бид морин дэлэн дээр, уудам талдаа дуулж хуурдах дуртай. Энэ тэмцээнээр дамжуулан дэлхийн тайзанд авьяас чадвараа таниулах боломж юм” гэжээ.

Хэрэв та болон таны эргэн тойронд караокед дуулах дуртай хэн нэгэн байвал тэмцээний бүртгэл явагдаж байна. Та www.kwcmongolia.com цахим хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлтэй танилцаарай. Финлянд улсад өнгөрсөн жил болсон тэмцээний аваргаар шалгарсан Америкийн оролцогч Микко Блэйзийн дууг уншигч, үзэгчдэдээ сонирхуулж байна.

 

 

 

Эх сурвалж: www.pr.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.