Венесуэл улс Бразилийн хилийг хаана

 

Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадура Бразил улстай залгадаг хилийг хаана гэдгээ мэдэгджээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо сонгууль болтол өөрийгөө түр хугацаанд төрийн эрх барих Ерөнхийлөгч хэмээн зарлаж барууны улс орнуудаас өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэндээ туслахыг уриалсан. Америк тэргүүтэй барууны орнууд зээл тусламжийн цуваагаа илгээсэн ч Мадуро үүнийг эсэргүүцэж “улс оронд ямар нэг хямрал болоогүй, Америкийн зохион байгуулсан шоу хэрэггүй” гэжээ.

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро

 

Колумбын хилээр тусламжийн бараа ачсан Америкийн цувааг нэвтрүүлэхгүйн тулд хаалт тавьсан ч цуваа Каракас хотод ирсэн. Хотын баруун зүгт цувааг аюулгүйн хүчнийхэн зогсоохыг оролдсон тухай мэдээлжээ.

 

 105743225 mediaitem105741352

 

Тэрээр Оросын Ерөнхийлөгч В.Путин болоод Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагад тусламж илгээж буйд талархлаа илэрхийлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд илгээсэн тусламжийн барааг Каракас хотын нисэх буудалд хүлээн авчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.tass.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.