Шинэ парламентийн ордны барилгыг Их тэнгэрт барих "лобби" эхэлжээ

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд саяхан болсон нэгэн хурал дээр "Ирэх онд Төрийн ордонг шинэчлэн барихаар болж, ТЭЗҮ хийх мөнгийг улсын төсөвт суулгасан.

Энэ мэдээлэл гараад удаагүй байхад . Түүний ярьснаар бол одоогийн Төрийн ордныг ашиглах боломжгүй болсон, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдсан, хүний амь нас ч эрсдэж магадгүй болсон гэнэ.

Уг нь бол шинэ парламентийн ордныг Кувейтын Засгийн газрын тусламжаар барихаар болж одоогийн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг сонгосон билээ. Шинэ парламентийн ордонд УИХ байрлах бөгөөд хуучин төрийн ордонд гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар байрлахаар саяхныг болтол төлөвлөж байсан.

Шинэ парламентийн ордныг одоогийн төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн байрлах газарт барихаар төлөвлөж байсан аж

УИХ-ын шинэ даргад энэ хувилбар таалагдаагүй аж

Уг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Э.Бат-Үүл хотын захиргааг Ханын материалд барьж, ард түмэндээ улам ойртож ажиллана гэж мэдэгдэж байсан. Энэ шийдвэр хотын иргэдэд ихээхэн таалагдаж байсан нь үнэн билээ.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.