СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-02-21

МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ фейсбүүк уралдаан зарлажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж" тоглолт 3 сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт болох гэж буйтай холбогдуулан, түүний фейсбүүк хуудасны админуудын зүгээс үзэгч, сонсогч, фенүүдийнх нь дунд “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг зарлажээ.

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг нь "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуутай.

Мартын 8-наар хайртыгаа, ханиа, хайртай ээжийгээ баярлуулахыг хүсвэл энэхүү уралдаанд оролцоорой хэмээн уриалжээ. Бичлэгээ тавихдаа #Хайргэж хаштаг-ийг хэрэглэх юм уу, Алтанцэцэг дуучин фейсбүүк пэйж рүү илгээж болох юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.