Улаанбаатар хотын шинэ захирагч энэ сарын 26-нд тодорно

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов.

2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулна. . Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох  газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо.  

Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ.

Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.