Аваргуудын лиг тойм: Ювентус Атлетиког бас л барсангүй

 

Европын аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хасагдах шатны хоёр тулааны эхнийх нь урьд шөнийн дөрвөн багийн тоглолтоор өндөрлөлөө. Уржигдар шөнө Францийн Олимпик Лион болон Испанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Аль аль тоглолт нь гоолгүй хаалга хуурай өнгөрсөн ч уйдахааргүй гоё тоглолт боллоо. Олимпик Лион болон Барселона багуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ливерпүүл болон Байерн Мьюнхэн клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Атлетико Мадрид 2 : 0 Ювентус

9b4bbbb8 02c0 4eb2 b2a7 31ac08c20661 EPA SPAIN SOCCER UEFA CHAMPIONS LEAGUE

Урьд шөнө Италийн Ювентус болон Испанийн Атлетико Мадрид багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдыг нойргүй хонуулсан нь мэдээж. 1965 оноос хойш Атлетико Мадрид багийг Ювентус хожиж чадаагүй цуврал үргэлжлэх нь тэр. Тоглолтыг товчхондоо дүгнэхэд Атлетико Мадридын нягт хамгаалалт тэдэнд ялалт авчирлаа. Бөмбөг эзэмшилт, дамжуулалт, довтолгоо зэрэг бүх үзүүлэлтээрээ Ювентус хол илүү байсан ч хожил авч чадсангүй. Одоо 3 дугаар сарын 14 нд болох хариу тоглолт тун ширүүхэн болох нь тодорхой. Мэдээж хэрэг давуу байдлаа хадгалж үлдэхийн тулд Атлетико Мадрид улам нягт хамгаалах, гоол хийхийн тулд Ювентус шуурга мэт довтлох л үлдээд байна.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.