СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Гурав, дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ хаврын гурав, дөрөвдүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 градусаар дулаан байх төлөвтэй байна. Ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчны яам хамтран иргэдэд мэдээлэл өгч байна.

2018 онд нийтдээ Булган, Өвөрхангай, Баянхонгор, Улаанбаатар, Архангай, Дархан, Дорнод зэрэг 13 аймгийн 48 суманд 77 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Нийтдээ 16 600 га-д ой хээрийн, 552 200 га-д талын түймэр гарсан. Нийт 568,6 мянган га талбай ой хээрийн түймэрт өртөж иргэд, ААНБ, байгаль экологид 39,5 тэрбум төгрөгийн хохирол гарсан. 

2019 оны нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2,3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 градуссаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасын хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх аж.

Хаврын улиралд цас эрт хайлж, нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөвтэй байгаа тул ой хээрийн түймэр ихээр гарч болзошгүй байна. Энэ хавар Монгол улсад төдийгүй бус нутгийн хэмжээнд хуурайшилт өндөр байх төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Гэхдээ иргэд, олон нийт анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өөрсдийн эд хөрөнгө болоод бусдын хөрөнгийг хохироохгүй байхыг мөн санууллаа. 

Хуурайшилт ихтэй үе буюу 3 дугаар сарын 20 ноос 6 дугаар сарын 11,  9 дүгээр сарын 20 ноос 11 дүгээр сарын 11 ны хооронд гал түймрийн аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхааруулж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.