Монголын циркчид Испаниас Алтан цом хүртлээ

Б.Зул

. Тав хоног үргэлжилсэн “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Манай улсаас продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд дасгалжуулагчтай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож, дээрх амжилтыг үзүүллээ.

Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа “” гэжээ. Өнгөрсөн онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын тэмцээнд мөн л алтан цомын эзэд болсон билээ. Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд нэг мөнгөн цом, долоон алтан цом, хоёр гранприг эх орондоо авчраад байна. Дашрамд сонирхуулахад, ирэх сарын 23-наас манай улсын циркийн алтан манежнаа олон улсын циркийн тоглолт эхэлнэ. Уг тоглолтод одоогоор зургаан орны циркчид оролцохоор мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.