Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг энэ ондоо багтаж бүрэн хангана гэлээ

"Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо" нэрээ өөрчилж "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо" болсон билээ.

Тус хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

-  Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох

-  Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах

-  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах

-  Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах

-  Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

-  Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх

-  Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх

-  Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах

-  Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.