Эможитой автомашины дугаар таалагдаж байна уу?
Автомашиныхаа дугаарыг өөрийн нэрээр бичүүлэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй ч энэ нь бас л хангалтгүй бололтой. Автомашины дугаар дээр таныг илэрхийлсэн эможи байвал догь санагдаж магадгүй.
Австралийн Күйнслэнд мужид ирэх сараас эхлэн автомашины хувийн бүртгэлийн дугаар дээр эможи хэвлэдэг болох юм. Зөвхөн гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглах ч энгийн бүртгэлийн дугаар хэвлүүлснээс илүү үнэтэй тусна гэдгийг анхааруулжээ.
Жолооч нарт зөвхөн эерэг сэтгэгдэл төрүүлэх эможиг холбогдох албаны хүмүүс зөвшөөрсөн байна. Инээж буй, нүдээ ирмэж буй, хар нүдний шилтэй, зүрхэн нүдтэй зэрэг эерэг сэтгэгдэл илэрхийлэх эможинуудыг ашиглахыг зөвшөөрчээ.

Эдгээр тэмдэгтүүд ямар нэг тодорхойлох утгагүй, улсын бүртгэлийн дугаар үсгийг орлохгүй юм байна. Өөрөөр хэлбэл хуучин байсан автомашины дугаарын хэв загвар өөрчлөгдөхгүй, зөвхөн жижигхэн чимэг л нэмэгдэж байгаа аж.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.