УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ энэ хаврын чуулган буюу 4-р сарын 5-аас эхлээд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болно гэдгийг онцоллоо.
Ингэснээр УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаа таслах, эсвэл тасалсны нэгнийхээ оронд ирц бүрдүүлж картыг нь уншуулдаг байдал засарна гэж үзэж байна. Мөн хурууны хээгээр чуулганы ирц бүртгэж эхэлснээр хуралдаа суугаагүй гишүүдийн цалинг хасах зохицуулалт хэрэгжиж эхлэх юм байна.