СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улсын их дэлгүүр” ХК ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Сүүлийн хэдэн жил манайхан хөрөнгийн зах зээлийг ойлгохоор хичээж байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь хувьцаа гэдэг зүйлээ сайн ойлгоогүй хэвээр л байна. Дийлэнх иргэд үнэгүй өгдөг цэнхэр, ягаан тасалбар, “Эрдэнэс тавантолгой”­-н 1072 ширхэг хувьцаагаар төсөөлөн ойлгодог. Үр дүнд нь ямар ч эрхгүй, үүрэггүй, компаниа ч мэддэггүй, ногдол ашгаа ч авч чадахгүй байдалтай олон жил явж ирлээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнөөдөр 2.4 их наяд төгрөгт хүрсэн гэх боловч гол тоглогчид нь маш цөөхөн.

гэсэн үг. Ийм жижиг, мэдрэмжгүй зах зээл дээр өнгөрсөн хугацаанд тоглолт хийсэн ихэнх компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийг тонох луйварын арга хэрэглэж байсан нь маргашгүй үнэн. 15 жилийн өмнө ““Гермес центр”, “Женко тур берю” зэрэг компаниуд IPO гаргаж байв. Тэд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг үнэгүйдүүлээд дуусгасан. 1990­-ээд оны сүүлээр хөрөнгийн зах зээлд хөл тавьсан дийлэнх компани мөн л дээрх замаар явж ирсэн. Үүний хамгийн тод жишээ бол “Улсын их дэлгүүр” ХК. 

Тус компани саяхан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчиддээ танилцуулав. Хамгийн гайхалтай нь энэ компани Алдагдалтай ажилласан учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй гэж царай алдав. Угтаа бол “Улсын их дэлгүүр” ХК Монголдоо дээгүүрт орох ашигтай үл хөдлөх хөрөнгө. Бараг соёлын өв болсон газар. Түрээслэгдээгүй хоосон талбай байхгүй. Түрээсийнх нь үнэ жил болгон өсдөг бөгөөд ам.метрийг нь 100 орчим мянган төгрөгөөр түрээслэдэг гэж байгаа.

Харин сүүлийн үеийн хэв маягтай, маш их хөрөнгө оруулалтаар боссон “Шангрила”, “Централ таур”­ын түрээсийн өртөг 4060 мянган төгрөг байдаг байна. Гэтэл . Жижиг хувьцаа эзэмшигчдэд “Яаж чадаж байна аа” гэж халаглахаас өөр зам үлдсэнгүй. “Улсын их дэлгүүр” ХК-­ийн үндсэн хувьцаа эзэмшигчдийн луйвар хийдэг арга их энгийн. Хажуудаа охин компани байгуулж байгаад бүх түрээсийн орлогоо авчихдаг муу зантай. Тодруулбал, “Номин”­гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэдэг. Уг нь “Улсын их дэлгүүр” ХК нь нийт 20 мянган ам.метр түрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг. Тус дэлгүүр нь гэсэн үг. Тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид хэмээн бүх асуудлыг өөрсдийнхөө талд шийдсээр ирсэн. Нэг ёсондоо .

 

АНУ-Д ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭ ЛУЙВАРДВАЛ ШОРОНД ХОРЬДОГ

. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо “Улсын их дэлгүүр” ХК-­ийн шударга бус үйл ажиллагааг зогсоохын тулд шүүхэд өгсөн юм. Энэ сургаар хувьцааны үнэ нь 400­-2000 төгрөгт хүрч байлаа. Уг нь шүүх “Жижиг хувьцаа эзэмшигчдэд хохиролтой гэрээ байгуулсан. Үүнийгээ цуцал. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг буцааж өг” гэдэг шийдвэр гарах ёстой байв. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо шүүхээс өргөдлөө буцааж аваад “Эвлэрлийн гэрээ” байгуулснаар асуудал бүр дордсон юм.

Ингээд “Улсын их дэлгүүр” ХК-­ийн хувьцаа дахин унаж эхлэв. Өнөө компанийн удирдлагууд нь “Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр улам л даварсныг өнөөдрийн үйл явдал харуулж байна. Иймэрхүү луйварыг зохицуулах эрх зүйн зохицуулалт өнөөдөр хөрөнгийн зах зээлд бий юу. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад, “Бид “Улсын их дэлгүүр” ХК­-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээн дээр юу гэж заасан бэ гэхээр “Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан зүйлүүдийг бүрэн биелүүлнэ” гэсэн. Ингээд хороо болж байна гээд орхисон.

Дараа нь тэд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд “Энэ жил бид ногдол ашиг тараахгүй” гэсэн. “Танайх амласан зүйлээ хийсэнгүй шүү дээ” гэтэл “Хувьцаа эзэмшигчид хуралдаад шийдсэн. Компанийн тухай хууль дээр эцсийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар гаргана гэсэн байгаа биз дээ” гэдэг хариулт өгчихөж байгаа юм. Тэдэнд өнөөдрийн олж байгаа мөнгө нь чухал учраас ийм байдалтай яваад байна. Уг нь ногдол ашгаа тарааж байвал компанийн засаглал, ил тод байдал баталгаажина. Ногдол ашиг тараахгүй байгаа нь нээлттэй хувьцаат компанийн шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна гэдгийг илэрхийлж байна. Санхүүгийн зохицуулах хороо компанийн дотоод асуудалд оролцох боломжгүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөх эрх хороонд байгаа юу гэвэл байгаа. Тиймээс хороо зүгээр байгаагүй. Өнгөрсөн жилийн хугацаанд гаргасан бизнес төлөвлөгөө, шийдвэрийг нь үзээд холбогдох арга хэмжээг авч байна. Үр дүн гарна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаа компанид хоёр оролцогч байдаг. Нэг нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигчийн харьцаа. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид 40-­80 хувийг эзэмшдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдөө компаниа удирддаг. Тэдэнд ямар ч эрхийн хамгаалалт шаардлагагүй. Харин хөрөнгийн зах зээл дээр эрх нь зөрчигдөх магадлалтай, хувьцаагаа алдах, луйвардуулах эрсдэлтэй хүмүүс нь жижиг хувьцаа эзэмшигчид. Хэдийгээр тэд хувьцааг нь эзэмшиж байгаа хэдий ч үйл ажиллагаанд нь өдөр тутамд оролцох боломжгүй. Жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд гараа өргөх эрхтэй. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхий дахинд ийм асуудал гарсаар байдаг.

Жишээлбэл, АНУ­-д Үнэт цаас болон биржийн хороо гэж байгууллага байдаг байна. Зорилго нь бирж дээр үнэт цаас гаргасан компаниудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь хянадаг аж. Мөн тухайн компанийн бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьдаг байна. жишээ цөөнгүй бий. Ийм орчинд хөрөнгийн зах зээл хөгждөг ажээ. Гэтэл . Тухайн хувьцаат компанийн ашгийг нь том хувьцаа эзэмшигчид нь авчихдаг. Монголын хамгийн том хувьцаат компаниуд хүртэл луйвар хийсээр ирсэнийг түүх гэрчилнэ. Үүнийг нь зохицуулах ёстой газар нь дэмий хараад л сууж байна. Тэгвэл манайд юу дутагдаад байна вэ. Уг нь Үнэт цаасны тухай маш олон хууль, журам бий. Гэвч компаниуддаа төдийлөн хүрэхгүй байна. “Муу л юм бол хойд талын хар овоохой” гэгчээр болохгүй болгоныг Санхүүгийн зохицуулах хороонд үүрүүлэх гэсэнгүй. Хууль журманд нь хаалт, боолт хийж шүүмжлэх нь ч сайн арга биш. Гэхдээ энд засч, залруулах, зохицуулах ямар нэгэн үйл ажиллагаа дутагдаад байгаа нь мэдрэгдээд байна. Даварсан компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг луйвардсан гэх үлгэр хэзээ дуусах вэ... үргэлжлэл бий.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.