СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Могой, бич, бар жилтнүүд онцгойлон засал хийлгэх хэрэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө


Жил бүр тухайн гарсан жилийн их харш жилтэй хүмүүс илүү анхаарч, засал хийлгэх хэрэгтэй байдаг. . Их харш жилтэй үед амь насанд саад тотгор гарах гээд байдаг. Амь насны зэтгэр хөдөлдөг гэж үздэг. Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийн зурхайч Д.Сайнсайхан дээрх харш жилтэй хүмүүс ямар ном уншуулах талаар дурдсаныг хүргэж байна.

МОГОЙ ЖИЛТНҮҮД “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул амь насны зэтгэр хөдөлдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, замд явбал Дүгжүү гаргавал сайн.

БИЧ, БАР ЖИЛТНҮҮД “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Жадамба, Ногоон дарь эх уншуул. Амин золиг гаргуулвал сайн.

Их харш жилтэй үед амь насанд саад тотгор гарах гээд байдаг. Амь насны зэтгэр хөдөлдөг гэж үздэг

ТУУЛАЙ, ХОНЬ ЖИЛТНҮҮД “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Ганшиг уншуулж, 13 сан тавиулах хэрэгтэй.

НОХОЙ ЖИЛТНҮҮД “Цагаан жил” буюу “Логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах  гэм буй. Маналын чого, Сахиусаа тахиулна.

ХУЛГАНА, БАР, ЛУУ, МОРЬ, БИЧ, НОХОЙ ЖИЛТНҮҮД суудлын өнцгийн засал хийлгэ.

БИЧ, ТАХИА ЖИЛТНҮҮД гарз гарах гээд байх тул эд зүйлээ сайн хямгадаж, эмх цэгцтэй явах хэрэгтэй. Нашидүрсүмийн засал заавал хийлгэ.

8 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Бурхан багш байна

. Хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэргийлэх хэрэгтэй. Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого, Цэнд уншуулна. 
8 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1902, 1911, 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 

БУРХАН БАГШИЙН ЗҮРХЭН ТАРНИ: “Дадята хум мүүни мүүни маха мүүни шагжа мүүни суухаа”, “Дадята хум мүни маха мүни еэ сууха, ум зэяа биди суухаа”.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.