СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Отгонтөгс: 2020 онд засгийн эрх барих хүмүүст би атаархахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Янжмаа

МУИС-ийн багш, профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-2019 онд биднийг юу угтах вэ, эдийн засгийн хувьд онцолж хэлэх зүйл юу байна?

-. Бензин шатахуун, махны үнэ өсөлттэй нөхцөлд инфляцийн түвшин өсөх болов уу гэж болгоомжилж байна. Төсөв нь илүүдэлтэй байхад инфляци өсвөл макро эдийн засгийн үзүүлэлт өмнөх оныхоос муудах магадлалтай. Макро эдийн засаг гэхээр сонин уншиж байгаа хүн надад ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Гэтэл хамгийн их хамаатай.

. Иргэд, эмэгтэйчүүдийн холбоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Төсөв болохгүй байна, яагаад ийм байна” гээд асуулт тавьдаг, хариулт шаарддаг байж л шийдвэр гаргагчид “Арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна” гээд хөдлөх болов уу.

-Цагаан сар дөхөж байхад махны үнэ өсч байгаад иргэд сэтгэл дундуур байгаа. Харин Махны холбооныхон “Эрэлт их, нийлүүлэлт бага байхад махны үнэ өснө. Үнэ өсөх нь малчдад сайн” гэсэн. Та харин аль өнцгөөс нь харж байна?

-, 2025 он гэхэд усны үнийн 50 хувийг хязгаарладаг, зохицуулдаг болно гэхгүй бол үнийг улсаас барьдаг том том салбаруудын зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдаж гардаг бодит үнэ нь зохицуулсан үнээсээ дандаа зөрүүтэй байгаа. Энэ нь зах зээлд доголдол үүсгээд байгаа юм. Ялангуяа мах нийлүүлж байгаа малчид манай нийгмийн орлого багатай хэсэг байдаг. Бензин нийлүүлж байгаа компанийн эзэд хамгийн чинээлэг хүмүүс байдаг. Бензин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьдаг.

Махан дээр зохицуулалт хийнэ гэдэг намар мах хямд үед худалдаж авч зоорилоод, хавар бага үнээр зарахыг хэлдэг. Тэр ажлаа хийсэн нь дээр байх. Хямд мах худалдаж авдаг нийгмийн хэсэгт зориулсан арга хэмжээгээ үргэлжлүүлэх учиртай. Зуд турхан болохоос өмнө, бэлчээрийн даац нэмэгдсэн үед тодорхой хэмжээний малаа зарж байгаа малчдын хувьд зохицуулалт хэрэггүй байх. Манайхан махны кластер хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Бид үүнийг хийгээгүй байхад хятадууд хийчихсэн юм болов уу гэж бодож байна.

Малчид сүү сүүн бүтээгдэхүүнээ зарж чадахаа больсон. Хотын төвд ойрхон “Сүү” компанитай гэрээтэй малчид л сүүгээ борлуулж байгаа. Гэтэл Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд зэрэг алслагдсан аймгуудын малчид сүүгээ борлуулж чаддаггүй. Мах, ноолуураасаа л орлого олж байгаа малчдыг дэмжих боломжтой.

-Махны үнийн өсөлтөөс малчид хожвол яах вэ. Гэтэл ченжүүд малчдаас хямд үнээр мах аваад, хэрэглэгчдэд үнэтэй зардаг. Одоо бүр хятадууд авч байна гээд байгаа?

-ХХААХҮЯ, мал аж ахуйн бодлого хэрэгжүүлж байгаа газар мэдээж судалгаа хийж байгаа биз ээ. Бид махны кластер гэж олон жил ярьсан. МУИС, ялангуяа ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд маш их ярьж, төлөвлөгөөг нь боловсруулж өгсөн. 28 жил боллоо, хийвэл хийчихээр л байлаа. Хятдууд яагаад үүнийг хийж чадаж байна гэхээр зах зээл нь ойр, Өвөрмонголд аваачиж зарж болно, эсвэл буцаагаад бидэнд зарна. Тэдэнд маш хөнгөлөлттэй зээл олддог. Тэр мөнгөөрөө малчдаас мах аваад, нөөцлөх боломжтой. .

-Та зун өвөрмөц судалгаа хийсэн. Малчин өрхийн эхнэр, аль эсвэл нөхөр нь гол шийдвэрийг гаргаж байгааг судлаад байсан уу?

-Гадны судлаачидтай хамтраад судалгааны жаахан мөнгө олж, малчин өрхүүдийн хувьд эхнэр, нөхрийн хэн нь илүү эдийн засгийн шийдвэр гаргаж байгааг судалж байгаа. Зун дата цуглуулсан. Дахиад судлах хэрэгтэй. Зарим хүн “Судлаад яадаг юм. Мэдээж эхнэр нь л шийдвэр гаргаж байгаа” гэсэн. Судлаад үзэхээр тийм биш байна. Уламжлалаа нэг их алдаагүй байна. Аль малаараа тогоо тослох вэ гэдгээ гэрийн эзэн мэддэг хэвээрээ. Таван хошуу малаар нь судаллаа. Адуу, үхэр, сарлагаа нөхрүүд мэдэж байна. Санамсаргүй түүвэр судалгаа учраас хоёр л тэмээтэй айл таарсан л даа. .

-60 хувийг нь нөхөр мэдэж байна уу?

-Эхнэр.

-Сонирхолтой судалгаа байна. Гэхдээ ийм судалгааны дүнг юунд хэрэглэх вэ?

-Зөрчилдөж байна уу гэж бас судалсан. Зөрчилдөж байна. Мөнгийг яаж үрэх вэ гэдэг дээр нэг их зөрчилдөхгүй байна. Малын тоо толгойны асуудлаар их зөрчилдөж байна. Эхнэрүүд цөөн тоотой малтай байхыг хүсч байна. Нөхрүүд малынхаа тоо толгойг бууруулахыг хүсдэггүй юм байна. Яагаад гэхээр өдөр тутмын ачаалал эхнэрт ирдэг. Адууг өдөр тутам хариулахгүй шүү дээ. Би Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сумынх л даа. Тэнд адуугаа уул руу гаргачихдаг. Нөгөө хэд нь яаж чононд идүүлдэггүй юм.

. Малын тоо манай макро эдийн засгийн том асуудал. Эхнэр голлох шийдвэрийг гаргах нөхцөлд малын тоогоо өсгөхгүй гэдэг тал руугаа чиглэгдвэл бэлчээрийн даац хэтрэхгүй. Энэ судалгааны дүн юунд хэрэгтэй гэхээр банк, хадгаламж, зээл олгох, хүүхдээ сургуульд явуулах зэрэгт эхнэрийн шийдвэр голлож байвал маркетингийн сувгуудын идэвхижүүлэлт гэрийн эзэгтэй рүү чиглэх юм. Телевизээр ихэвчлэн гоё монгол дээлтэй, сүүгээ самарсан гэрийн эзэгтэйг гаргах болно. Эрдэнэт хивс авах уу, Улаанбаатар хивс авах уу? Том шийдвэр шүү дээ.

Та боломжийн мөнгөтэй бол хамгийн түрүүнд авахыг зорьж байгаа юм юу байна гэж асуусан юм. Ихэнхи малчин айлууд сумандаа үл хөдлөх хөрөнгө авахыг хүсч байна. Эсвэл аймгийн төвдаа хашаа байшин, илүү боломжтой бол Улаанбаатарт нэг, хоёр өрөө байр авахыг хүсч байна. Энэ юуг харуулж байна гэхээр нүүдэлчин амьдралын хэв маягаас хагас нүүдэлчин, хагас суурин амьдралын хэв маяг руу ирээдүйд орох юм болов уу даа гэсэн дүр зургийг судлаачид тодорхойлж байна.

-Ингэхэд улстөрчид яаж шийдвэр гаргадаг талаар ингэж судалдаг уу?

-Бид улстөрчдийг судалдаггүй. Ер нь биднээр судлуулахгүй шүү дээ. “Бид ажлаа хийж байна, та ер нь юу гэх гээд байгаа юм бэ” гэнэ шүү дээ. Тэгэхээр судлаачид даргаас бусад бүх зүйлийг судалдаг. Манай их сургуулийнхан амьтан, шавьж, шувуу, гол мөрөн, уул уурхай судалдаг. Тэр байтугай манайд дэлхийд дээгүүрт ордог хачиг судлаач байдаг шүү дээ.

-Та инфляци өсөөд эхэлбэл уламжлалт, уламжлалт бус арга хэрэглэж болох юм гэлээ. Ямар арга санал болгох вэ?

-Жишээлбэл, уламжлалт арга бол инфляцийн эсрэг эргэлтэд байгаа мөнгөний хэмжээгээ багасгадаг. Бодлогын хүүг бууруулах, банкуудын зайлшгүй хадгалах нөөцийн нормыг ихэсгэж өгдөг. Уламжлалт бус арга гэхээр жишээ нь Норвегийн баялгийн сан гэж ярьдаг шүү дээ. Байгалийн баялгийг зараад олсон орлого улсын банкинд буцаж ирэхээр нь зарцуулахаар мөнгөний хэмжээ нэмэгдээд, инфляци өсөх гээд байдаг. Тэр мөнгийг улсдаа үлдээдэггүй, шууд АНУ энэ тэр рүү гаргадаг.

. Барилгын салбарт зээл өгөх гэх мэт уламжлалт бус аргууд байна. Уламжлалт бус аргууд технологижиж магадгүй. Блокчейн, санхүүгийн технологиуд яригдаж байгаа. Тухайлбал Хятадад мөнгө бараг хэрэг болохгүй, гар утсаа уншуулаад боллоо. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээгээ ингэж бууруулдаг. Мөнгөний уламжлалт бус аргуудыг АНУ, Европын Төв банк, Сингапурын Төв банк их хэрэглэдэг. Японы Төв банк бодлогын хүүг хамгийн бага түвшинд аваачих гэх мэтээр уламжлалт бус аргуудыг хэрэглэж байсан. Тийм учраас 2019 онд инфляци ихсэх гээд байвал жишээ нь мах боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл өгч болно. Инфляцийг хамгийн их хөдөлгөдөг юм мах, бензиний үнэ.

-Өрийг өрөөр дарлаа гэж шүүмжилдэг. Өрийн дарамт нь ихсээд байгаа ч хөрөнгө оруулагчдаа ч бас үргээчихсэн. Одоо яах вэ?

-Гадаад бондын эргэн төлөгдөх хугацааг хэтрүүлчихвэл зээлжих зэрэглэл буурдаг. Яахав урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж байгаа. Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайд хойд хормойноосоо арай багыг авсан гэсэн үг. Жил бүрийн төсвийн урсгал зардалд гадаад өрийн төлбөр хамгийн их хувийг эзэлдэг. Тэр өрийн дарамт багасна. Жишээ нь би гэрийн эзэгтэй хүн 10 хувийн хүүтэй зээлээ 8 хувийн хүүтэй зээл болгосон гэсэн үг. Гадаад өрийн хүүгийн төлбөрийн дарамтыг багасгаж байгаа хэрэг. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх өрийн таазыг давж гараагүй гэдгээ гадаад ертөнцөд харуулж байгаа юм. Ийм үзүүлэлттэй 2018 оноо давлаа. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн ачаар орж ирсэн мөнгөний тодорхой хэсэг өрөнд явж байгаа. Би бол 2020 онд засгийн эрх барих хүмүүст атаархахгүй.
Сонгуулийн дараа хамгийн том өр төлж эхэлнэ.

Яг дараагийн Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жил байна. .
Бид хэцүү цагт чиглэсэн бодлого төлөвлөж, түүнийгээ иргэдэд сайн ойлгуулж тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Өрөө төлөхийн тулд татвараа нэмж байгаа. 2022-2024 онд том өр төлнө гэдгээ ойлгуулж, нийтээрээ бүсээ чангалж байж хүнд үеийг давах байх л даа. Манай хүүхдүүд өндөр өр төлбөр төлөх цаг ирж байгаа. Төсвийн мөнгөний зарцуулалтыг сайн хянах учиртай. Өрх гэрүүд ухаалаг шийдвэр гаргах ёстой. Хүн бүр эдийн засгийн хямралд бэлтгэж, өрөө төлж чадахгүй бол яах вэ гэдгээ бодох учиртай. Бүгдээрээ хадгаламжтай, илүүдэл хэрэглээгээ танах хэрэгтэй байна. Байгалийн нөөцийг гамтай хэрэглэж, хүүхдүүд маань үлдэх хорвоо гэж бодох учиртай. Хариуцлагатай байх хэрэгтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.