30 гаруй жилийн настай “Apple IIe” комьпютер хэвийн ажиллаж байжээ

 

Нью-Йоркийн профессор Жон Пафф өнгөрсөн амралтын өдрүүдэд дээврийн өрөөнөөсөө 30 жилийн өмнө ашиглаж байсан “Apple IIe” загварын комьпютер олсон байна.

Тэрээр жаахан хүүхэд байхдаа аав ээж хоёр нь худалдаж авч байсныг тод санаж байна гэдгээ Твиттер хуудсандаа жиргэсэн нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. Комьпютероо асаахад хэвийн ажиллаж хүүхэд насны дурсамж нь эргэн сэргэсэн гэнэ.

 

Capture2

 

Энэ үеийн цахим машинд том болоод жижиг үсгийн фонд, Shift, Caps Lock түлхүүрүүд суулгасан байжээ. Гэвч эдгээр загварын комьпютерууд 1993 оноос хойш дахин үйлдвэрлэгдээгүй юм.

. Түүгээр ч зогсохгүй Millionware, Neuromancer болон Olympic Decathlon зэрэг тоглоомуудтай дискүүд олджээ.

 

Screenshot 2019 02 18 at 5

 

Профессор Паффын сэтгэлийг хамгийн хөдөлгөсөн зүйл гэвэл 1986 онд түүнийг 11 настайдаа зуны зусланд амарч байхад аав нь хүүдээ зориулж захидал бичсэн байсан юм. Паффын аав жил гаруй өмнө нас барсан учраас 30 гаруй жилийн өмнө бичсэн аавынхаа захидлыг олох сайхан байжээ.

 

1

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.