Хийморь сэргээгчдэд нутгийнхны гуйлт хүрсэнгүй

#Цэвэрхэншинэлцгээе гэх уриалгыг Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас өнөө жил гаргаж, цахим хуудаст тараажээ.

51038279 2333404746671349 7203636435818119168 o

Учир нь сар шинийн өдрүүдэд хот хөдөөгийн эр хүйстэй бүхэн “хийморь сэргээх” их үйлст Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байх Алтан овоо, Шилийн богдыг дайлаар морддог билээ.

Уриалгад “шинийн 8-15-ны өдрүүдэд Шилийн богд уулан дээр гарч Хийморь лундаагаа сэргээсэн бол хог хаягдал битгий хаяарай. Та нүд алдам тал нутагт минь хүрэлцэн ирж ариун дагшин уул усан дээр гарч хийморь лундаагаа сэргээж, адис авбал зөвхөн “шар будаа, хуурай цай, халтар арвайг” өргөж байгаарай” хэмээн “гуйжээ”.

Гэвч тэдний гуйлт хийморио сэргээгчдэд өчүүхэн ч хүрсэнгүй бололтой.

boovv

Хийморь сэргээгчид тавагтай ул боов, ууттай чихэр, шилтэй архи, сүү, шар, цагаан будаа... тэргүүтнийг овооны энгэрт ярайтал нь өрж, хогон овоолго үүсгээд буцах ажээ.

Харин ингэж хогон овоолго үүсгээд хийморь сэргэдэг бол өнөөдөр монголчууд хөгжлийн дээд түвшинд хүрч, бид өнөөдөр баян тансаг амьдрах байсан биз ээ. Иймд сүсэглэхдээ хүртэл зөв сүсэглэж сурахыг учир мэдэх хүмүүс уриалж, хүсч байгааг энд уламжилъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.