Модон дээр гацсан арсланг гал сөнөөгчид аварчээ

 

Америкийн Калифорн мужид уулын арслан өндөр модон дээр тээглэж гацсан байсныг гал сөнөөгчид аварсан байна. Сан Бернардино хотын оршин суугч хашаан доторх цэцэрлэгтээ ажиллаж байгаад модон дээр арслан байгааг олж харжээ.

 

 105684551 49389008 03f6 44af 847a e835eb808042

 

. Аварга муур тун тайван байсан гэдгийг албаныхан мэдээлжээ. Гал сөнөөгчид түүнийг зэрлэг байгальд нь эргүүлэн тавьсан байна.

 

 105684552 e5540e25 0e2e 4cc1 a4f5 77b16f5bb4ca

 

Калфиорнийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын мэргэжилтэн Кэвин Бреннаны хэлснээр залуу арслангууд хотод харагдах нь энгийн үзэгдэл болсон байна. Хэрэв гал сөнөөгчид түргэн ирээгүй бол арслан уурлаж нөхцөл байдал хүндэрч магадгүй байсан гэжээ.

 

 105684553 e2dfd99e 43f9 444b 8457 774bbd5e5231

 

. Арслан өлссөн эсвэл өвдсөн үедээ хүн рүү дайрах тохиолдол гардаг аж.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.