МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна

 

Хамгийн сүүлийн уран бүтээлийн тайлан тоглолтоо 2013 онд хийсэн МУГЖ, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг гуравдугаар сарын наймны өдөр шүтэн бишрэгчидтэйгээ шинэ тоглолтоороо эргэн уулзах гэж байгаа билээ. Сүүлийн хоёр жил гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаад ирсэн авьяаслаг дуучин маань цоо шинэхэн уран бүтээлээрээ үзэгч фэнүүддээ БЭЛЭГ барьжээ.

. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” гэжээ.

 

50840561 2095765777156676 7416831435501207552 o1

 

“Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан АНУ-д ажиллаж байгаад эх орондоо ирсэн Поп дивагийн  тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 онд Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.