Ү.Хүрэлбаатар: Б.Бат-Эрдэнэ аваргын хоёр түрүүг хүчингүй болгоно гэдэг чинь хуучирсан мэдээлэл

 

“УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хоёр түрүүг хүчингүй болох тухай” албан бичиг өнөөдөр зарим хэвлэлүүдэд гарсан билээ. Гэвч уг албан бичиг нь өнгөрсөн 2018 оны 07-р сарын 18-ны он сартай ажээ.

Монгол Улсын ерөнхийлөгчид хаягласан уг албан бичигт:

Ингээд Дархан аваргын 1987 он болон 1993 оны барилдаж давсан даваануудыг хууль бус гэдгийг жишээ болгож дурджээ.

“1987 оны наадмын дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ Улын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргасан учир Ж.Даваажав: “Хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яах юм” гэж орхин явснаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ” гэжээ.

Мөн “1993 оны наадмын зургаагийн даваанд Ховд аймгийн харъяат, Улсын начин И.Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин И.Мөнхбаатарыг хохироосон./бичлэгийг хавсаргав/” гэжээ.

Үүнээс гадна Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын наадмуудад бөхчүүдийг дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч байсан гэдгийг ч дурдаад гэдгээ албан бичигт онцолжээ.

51949019 292064308129352 3724400677640732672 n

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатарын гарын үсэгтэй уг албан бичгийг МУ-ын ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлсэн эсэх, Ерөнхийлөгч хариу тайлбар өгсөн эсэх талаар тодруулахаар бид өнөөдөр/02.15/ түүнтэй холбогдсон юм.

Ингэхэд тэрээр,

гэсэн тайлбар өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, уг албан бичиг нь Чинбат тэргүүтэй бөхийн холбоо, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхийн гэсэн хоёр бөхийн холбоо гарч ирж, бөхийн өргөө болон холбоогоо булаалдан тэмцэлдэж байх үедээ нэгнийгээ “доош хийх” гэсэн “асуудал” болж таарч байна.

Түүнээс хойш буюу оны өмнөхөн УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Х.Баянмөнх нар хамтарсан хэвлэлийн хурал хийж, эвлэрсэн гэдгээ онцолж, Бөхийн өргөөнд Цагаан сарын баярын бөхөө барилдуулна гэж мэдэгдэж байсан билээ.

olloo mn 1545799414 buh

Гэвч бөхийн өргөөнд Цагаан сарын барилдаан болоогүй нь чухам ямар шалтгаантай нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.