ШУУД: Менингит өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эмч зөвлөж байна

 

Менингит өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөж байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй. Жилийн яг энэ улиралд менингококкт халдвар гарах эрсдэл бий болдог.  Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, хүйтний улиралд гарсан амьсгалын замын дэгдэлтүүдийн дараа суурь эрсдэлт хүчин зүйлүүд бий болж араас нь менингоккокт халдвар гардаг. Сүүлийн жилүүдийн ажиглалтын мэдээлэлд үндэслэн нэгдүгээр сарын сүүлчээс тавдугаар сар хүртэлх хугацааг менингококкт халдвар гарах хандлагатай байдаг. Ер нь бол жилд дунджаар 10 менингококкт халдварын тохиолдол бүртгэгддэг.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд арванхоёрдугаар сарын сүүлчээс бэлэн байдлаа хангаж, эмч эмнэлгийн ажилтнуудаа сургаж эхэлдэг.

Хоёрдугаарт, өвчний эх уурхай нь нян тээгч, өвчтэй хүн байдаг. Тиймээс эхлээд өвчний эх уурхайд чиглэсэн, дараа нь дамжих замд чиглэгдсэн, гуравдугаарт өртөмхий бие махбодид чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг.

.

68598c 50082573 2189955697722327 7666747026880593920 n x974

ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.

b846a4 24959050 1963147340677876 3955719495065538434 o x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.