Онц ноцтой тагнуулч эмэгтэйг эрэн сурвалжилж байна

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 39 настай Моника Витт гэгч эмэгтэй болон Иран улсын дөрвөн иргэнийг онц ноцтой гэмт хэрэгтнүүдээр нэрлэж эрэн сурвалжилж байна.

Тагнуулч эмэгтэй 1997-2008 оны хооронд АНУ-ын Нисэх хүчинд алба хааж, 2008 оноос хойш 2012 он хүртэл тагнуулын албанд зүтгэж Иран руу сөрөг тагнуулын үүрэг гүйцэтгэхээр яваад эргэж ирэлгүй сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүнийг 2013 оны долдугаар сард зүүн өмнөд Азид байсан гэжээ.

 

image

 

Эмэгтэй Ираны Засгийн газарт урвасныхаа дараа Америкийн тагнуулчдын нэрс, нууц ажиллагаа зэрэг баримт материалуудыг өгч, Исламын шашинтны нэрийн өмнөөс Вашингтоны эсрэг ажиллах болсон гэж үзэж байна.  

Моника Витт гэж хэн бэ?

Моника Элфриэд Витт нь Америкт төрсөн Техасын иргэн. Сураггүй алга болохоосоо өмнө Афганистан, Тажикистан улсуудын аль нэгэнд англи хэлний хичээл заадаг байсан гэж Холбооны мөрдөх товчоо тэмдэглэжээ.

 

880x495 nbc 190213 monica elfriede witt cs 1042a 19f32290d47fc9f138aa58479cced154

 

Америк-Ираны дипломат харилцаа

2015 онд Цөмийн хөтөлбөрийн Р5+1 хэлэлцээрийн дагуу АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлаад байсан боловч Д. Трамп өнгөрсөн 11 дүгээр сард хэлэлцээрээс татгалзаж, дахин хориг тавьсан.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.