Япон эмэгтэйчүүд Валентины баярыг эсэргүүцэж байна

 

Валентины баярын өдөр хайртай дотны зүрх сэтгэлээ өгсөн хүндээ өөрийгөө илэрхийлж шоколад бэлэглэдэг гэсэн ойлголт бий. Тэр дундаа эмэгтэйчүүд эрчүүддээ зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэж сэтгэлээ нээдэг гэж үзэх нь элбэг.

Япон улсад 1958 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Валентины баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. Харин барууны орнуудад хоёрдугаар сарын 14-нд ихэвчлэн эрчүүд нь хайртай бүсгүйдээ зориулж тансаг оройн зоог, үзэсгэлэнт цэцгийн баглаа, зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэх хандлагатай аж.

 

 

Токиогийн их дэлгүүрийн саяхны судалгаагаар эмэгтэйчүүдийн 60 хувь нь ажлын газрын эрэгтэйдээ зориулж биш өөртөө зориулж шоколад худалдаж авна гэжээ.

 

16 28135 30va 01e valentines day chocolate truffles

 

Япончуудын нийтлэг хандлага Валентины баярын өдөр дотно харилцаатай биш байлаа ч нэг газар хамт ажилладаг эрчүүддээ бүсгүйчүүд нь шоколад бэлэглэдэг жишиг тогтсон нь санхүүгийн хувьд ч эсэргүүцэлтэй тулгарах болсон юм. Нөгөө талаар энэ байдал нь Азийн орнуудад нийтлэг эцгийн эрхт ёсны илэрхийлэл болж байдаг гэж Токиогийн Темпл их сургуулийн мэргэжилтэн Жеф Кингстон ярьжээ.

 

62792362

 

Нагояагийн олон улсын төвөөс хийсэн өөр нэг сонирхолтой судалгаа гэвэл жил бүрийн зөвхөн энэ өдөр Япон улсад шоколадны нийт борлуулалтын ¼ нь хийгддэг байна. .

RAUP буюу “Олонд танигдаагүй хүмүүсийн хувьсгалт холбоо” нэртэй байгууллага 12 дахь жилдээ “романтик капитализм” гэх ойлголтыг эсэргүүцэн жагссан байна. Тэд Валентины баяр зэрэг уламжлалт биш үйл явдлыг ашиглан ихэнх газрууд ашиг орлогоо нэмэгдүүлж байгаад дургүйцлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.